Нэг ширхэг мод жилд дунджаар 117.934 кг хүчилтөрөгч ялгаруулдаг. Эх дэлхийгээ хайрлан мод тарьсан мөн тарихаар бэлтгэж байгаа танд баярлалаа.
Хотын цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр тарьсан мод нь агаарыг цэвэршүүлж утаа униары ...
ДэлгэрэнгүйМанай хамт олон уул уурхайн нөхөн сэргээлтийг мэргэжлийн өндөр түвшинд чанартай ...
ДэлгэрэнгүйБид ойжуулалт хийхдээ үрээр болон тарьцаар гэсэн хоёр аргаар хийдэг ба үе шат бү ...
ДэлгэрэнгүйБид гадна тохижилт, ландшафт дизайны цогц үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлж б ...
ДэлгэрэнгүйМүүн Гарден ххк нь 2014 онд хот цэцэрлэгжилт, ногоон байгууламжийн чиглэлээр бизнесийн гараагаа эхлэж одоогоор мод үржүүлэг, ногоон байгууламж, барилгын гадна тохижилтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулж байна.
Бид ногоон байгууламжийн салбарын хөгжил дэвшилд түлхэц болох зорилгоор олон улсын стандартад нийцсэн тарьц суулгацыг мод үржүүлгийн талбайдаа тарьж, үйлдвэрлэн үндэсний хэмжээний бүтээн байгуулалт, томоохон төсөл хөтөлбөрт цэцэрлэгжилт, гадна тохижилтын цогц үйлчилгээг чанартай гүйцэтгэж хамтран ажиллаж байна. Бид үргэлж тогтвортой байдал, бизнесийн шударга өрсөлдөөн, ёс зүйтэй байдлыг эрхэмлэж ирсэн.
Төв аймгийн нутаг дэвсгэрт 10 га талбайд бороожуулсах усалгааны систем бүхий Мод үржүүлгийн газрыг байгуулж стандартад нийцсэн 15-18 төрлийн тарьц суулгацыг тарьж, үйлдвэрлэж байна. Хот суурин газрын цэцэрлэгт хүрээлэн, хаус хотхоны тохижилт, гэр хорооллын дахин төлөвлөлт, бүтээн байгуулалтанд гоёл чимэглэлийн, жимс жимсгэний тарьц, суулгацыг амжилттай ургуулж цэцэрлэгжилт, ногоон байгууламжийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулж ажиллаж байна.
Ногоон байгууламжийн салбарт ландшафт, архитектурын чиглэлээр мэргэшсэн чадварлаг ойн инженер, техникчээр багаа бүрдүүлэн ажиллаж байна.
Шинэ захиалга бүрт процессын зураглал хийж, ажлаа төлөвлөдөг тул бид хэлсэн амлалт, гэрээний үүргээ зөрчилгүй, итгэл төгс ажилладаг.
Бид төсөл хөтөлбөртөө чанарын стандартад нийцсэн тарьц суулгац, зүлэгний үр ашигладаг. Мөн хүний биед сөрөг нөлөөгүй олон улсын жишигт нийцсэн тоног төхөөрөмж, материалыг сонгон хэрэглэгдэг
Манай төслийн баг харилцагчидтай илүү ухаалаг албан ёсны харилцааг үүсгэж, захиалга бүрийг мэргэжлийн өндөр түвшинд, хурдан шуурхай гүйцэтгэж гэрээнд заасан хугацаанд хүлээлгэж өгдөг.
Маш олон байгууллага, хувь хүмүүс гадна тохижилтондоо хэлбэршүүлэлт сайн даадаг шар хуайс, хайлаас, нохойн хош ...
Та мод тарихаар төлөвлөж байгаа бол хашааныхаа чөлөөт талбайгаа хэмжээд мод сөөгнийхөө тоог гаргана. ...