Унаган байгалийг хамтдаа бүтээцгээе

Мод тарих зөвлөгөө

Мод тарих зөвлөгөө
2023-04-14

Мод тарих зөвлөгөө

 

Мод хэрхэн тарих вэ? 

Та мод тарихаар төлөвлөж байгаа бол  хашааныхаа чөлөөт талбайгаа хэмжээд мод сөөгнийхөө тоог гаргана.

Мод тарих тогоогоо өргөн нь 55см гүн нь 50см байхаар ухаад хөрсийн хажуу талд нь гаргаад модны нүхээ сайтар услана.

Цаашид ургах модны үндэс нь хөрснөөсөө үржил шим, эрдэс бодисыг татаж гол иш, мөчир, навч руу өгдөг тул мод суулгах хөрсөө заавал зориулалт гаргаж найруулж бэлтгэх хэрэгтэй. Хөрсөө хар шороо 55%, торгон элс 35%, хөх өнжсөн бууц 10-15% байхаар захиалж авна.Мөн тарихмодны үндэсний хүзүүвч хүртэл нь үндэс идэвхжүүлэгч юмуу? шингэн маргенцтай усанд ариутгаж 4-5цаг байлгавал илүү үр дүнтэй байдаг.

Модны тогоондоо найруулсан хөрсөө бага зэрэг хийгээд тарих модоо голд нь үндэсний хүзүүвч далд орох хэмжээнд эгц байрлуулаад үлдэгдэл хөрсөө хийж сайтар дарж нягтаруулна.

Сэтгэгдэл (0)