Унаган байгалийг хамтдаа бүтээцгээе

Танилцуулга

image

Бидний Түүх

Бид 2015 онд жижиг хэмжээний талбайд эхний үрсэлгээгээ тарьж их үйлсийн гараагаа эхлүүлж байлаа. Түүний дараахан анхны захиалгаа хүлээн авч, айлын гадна талбайд зүлэгжүүлэлт, мод тарилтын ажлыг бүрэн гүйцэтгэлтэй хийж хүлээлгэн өгснөөр ногоон байгууламжийн салбарт олох амжилтын буухиа минь эхэлсэн боловуу гэж боддог юм. 

Өнөөдрийг хүртэл нийт 7 жил гаруйн хугацаанд 110 айлын гадна тохижилт, 64 байгууллагын гадна тохижилт, мөн 5 томоохон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн нь бидний амжилтын нэг хэсэг билээ. Мод үржүүлгийн газартаа 85000 гаруй тооны мод, сөөгийг тарьж ургуулан иргэд, аж ахуй нэгж, байгууллагын хэрэгцээ шаардлагыг ханган ажиллаж байна.  

Өнөөдөр бид үндсэн 8 ажилтан, гэрээт 10 ажилтан нийт 18 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа тогтвортой эрхлэн явуулж байна. 

Эрхэм Зорилго

- Цэвэр үрийн гаралтай моддыг эх орны хөрсөнд ургуулах
- Үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх
- Салбартаа манлайлагч мэргэжлийн баг, хамт олон байх
- Ямагт хөгжиж, сүүлийн үеийн технологийг өргөн нэвтрүүлж ажиллах
ҮйлчилгээХолбоо барих

Бидний Давуу Тал

image
Мэргэжлийн хамт олон

Ногоон байгууламжийн салбарт ландшафт, архитектурын чиглэлээр мэргэшсэн чадварлаг ойн инженер, техникчээр багаа бүрдүүлэн ажиллаж байна.

image
Зохион байгуулалт

Шинэ захиалга бүрт процессын зураглал хийж, ажлаа төлөвлөдөг тул бид хэлсэн амлалт, гэрээний үүргээ зөрчилгүй, итгэл төгс ажилладаг.

image
Чанартай гүйцэтгэл

Бид төсөл хөтөлбөртөө чанарын стандартад нийцсэн тарьц суулгац, зүлэгний үр ашигладаг. Мөн хүний биед сөрөг нөлөөгүй олон улсын жишигт нийцсэн тоног төхөөрөмж, материалыг сонгон хэрэглэгдэг

image
Шуурхай үйлчилгээ

Манай төслийн баг харилцагчидтай илүү ухаалаг албан ёсны харилцааг үүсгэж, захиалга бүрийг мэргэжлийн өндөр түвшинд, хурдан шуурхай гүйцэтгэж гэрээнд заасан хугацаанд хүлээлгэж өгдөг.

image

Манай Хамт Олон

Бид Хэрхэн Ажилладаг Вэ?

1. Холбоо барих

Харилцагч холбогдож өөрийн хүссэн үйлчилгээний талаар мэдээлэл өгөх

2. Талбайн уулзалт

Талбай дээр уулзалт хийж хэмжилт төлөвлөлт гаргах

3. Төсөв гаргах

Шинэ төслийн төлөвлөгөөн дээр төсөв гаргаж захиалагч руу өгөх

4. Гэрээ байгуулах

Хоёр тал харилцан зөвлөлдөж ажлын гэрээ байгуулах

5. Гүйцэтгэл

Шинэ төслийг чанартай мэргэжлийн түвшинд гүйцэтгэх