2021-05-10 5005
2021-05-10 4191
2021-05-08 4125
2021-05-08 4085
2021-05-18 3801
2021-05-13 3611
Хөрсний генетик үе давхарга:
Таны та бидний гэрийн хашааны хөрс ямар үе давхаргаас бүтэж байгаа бол, ямар хөрстэй лагерын хашаа, газар худалдаж авч байгаа бол энэ бүхэн танд зайлшгүй хамааралтай сэдвийн нэг юм.
Уулын чулуулгийн өнгөн хэсэг өгөршил болон хөрс үүсгэврийн явцын үр дүн үүсдэг, ургамал ургах боломжтой. үржил шимт давхаргыг хөрс гэнэ.Хөрсний үндсэн шинж болох үржил шим гэдэг нь ургамлын ус, шим тэжээлийн бодисын хэрэгцээ болон үндэсний системийн хэвийн хөгжил, өсөлтийг хангахад шаардлагатай хэмжээний агаар, дулаанаар хангах тухай ойлголт юм.
Хөрсөн бүрхэвч нь зөвхөн ургамал ургах нөхцлийг бүрдүүлээд зогсохгүй агаар мандалд агуулагдаж буй химийн бодисыг тунадас байдлаар хүлээн авч, усаар дамжуулан гадаргын болон гүний усанд нийлүүлэх замаар байгаль дахь бодисын эргэлтэнд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Хөрсний үе давхарга бүрийг өнгө, бүтэц, зузаан, үндэсний тархалтын байдал, хөрсөн дэх шинэ үүсэл, орц, нэг давхаргаас нөгөөд шилжих үе% морфологи шинжээр нь дараах үндсэн үе давхаргуудад ангилдаг.
Ялзмагт үе (A) : Энэ газрын гадаргын өнгөн хэсэгт оршин бараан өнгөтэй, органик бодис ихээр агуулсан ургамал ургахад тохиромжтой үржил шимтэй давхарга юм.Энэ үе давхаргад хөрсөнд оршин амьдрах бичил организмуудын амьдралын үйл ажиллагааны дүнд мөхсөн ургамал амьтаны үлдэгдэл задран ялзмагт бодис үүсэн хуримтлагддаг.Органик бодисын агууламж нэмэгдэхэд хөрс илүү хар бараан өнгөтэй болох ба түүний агууламж буурахад илүү цайвар өнгөтэй болдог.
Шилжилтийн үе (В): Энэ нь өгөршилийн явцад эх чулуулаг жижгэрэн бутарч, шаварлаг хуримтлалын хэмээн нэрлэгдэх үе давхаргыг үүсгэхийг хэлнэ.Тус давхарга нь ялзмагт бодисоор ядмаг хэдий ч ус чийгийг өөртөө шингээн хадгалж түүнийг хэрэгцээт үед нь ургамлын өсөлт, хөгжилтөнд зарцуулдаг.Мөн түүнд агуулагдах давс болон карбонатын өндөр хуримтлалаас үүдэн уг үе давхарга илүү цайвар шаргал болон цагаан өнгийн байдаг.
Эх чулуулгийн үе (C) : Хөрсний хамгийн доод үе давхарга бөгөөд тухайн хөрсийг үүсгэсэн эх чулуулгийн хурдасаас тогтоно.Энэд ихэвчлэн дунд болон багавтар хэмжээтэй хайрга, дайр чулуу болон тэдгээрийн завсараар чигжиж тогтсон том ширхэгтэй элс бүхий бүтэц давамгайлна.
Уулын чулуулгийн үе (R) : Хөрсний зүсэлтээр уулын чулуулгаас чулуун мандлын хувьд ялгарах уулын дэвсгэр чулуулгийн үе давхарга хамааран
Хөрсний төрлийн талаар удахгүй мэдээлэл орох болно...........