Бид байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах тал дээр уул уурхайн томоохон компаниудтай харилцан ашигтай хамтран ажиллаж, олон төслийг амжилттай хэрэгжүүлсэн түүхтэй.
Уул уурхайн нөхөн сэргээлтийг хийхэд юун түрүүнд тухайн бүс нутагт зонхилон ургадаг унаган ургамлуудыг таньж мэддэг эрдэмтэн судлаачидтай хамтран ажилладаг эсхүл энэ чиглэлийн мэргэжилтэн боловсон хүчний нөөцтэй байх шаардлагатай байдаг. Үүний дараа тухайн орчинд бүрэн дасан зохицох чадвартай, чанарын шаардлагад нийцсэн тарьц суулгацыг сонгон тариалах явц хамгаас чухал. Манай байгууллагын инженер техникчид өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн мэдлэг, дадлага, туршлагадаа үндэслэн жижиг, дунд уул уурхайн компаниудад заавар зөвлөмж олгож хамтран ажиллаж байна. Манайх уул уурхайн нөхөн сэргээлтэнд ихэвчлэн заг хайлаас, сухай зэрэг тарьц суулгацыг ашиглан ажилладаг. Мөн тухайн бүсийн байгаль цаг уурт тохирсон тарьц суулгацыг өөрийн мод үржүүлгийн талбайдаа өргөнөөр үйлдвэрлэж, тэдгээрийг ханган нийлүүлэх тал дээр илүүтэй анхаарч байгаа юм.