Унаган байгалийг хамтдаа бүтээцгээе

Ойжуулалт

  • image

Ойжуулалт

Дэлхийн дулаарал, хөрсний элэгдлийг бууруулах зорилгоор мод бут тарьж, ойжуулалт, нөхөн сэргээлт хийх сонирхолтой аж ахуй нэгж, байгууллагуудтай бид хамтран ажиллахдаа үргэлж таатай байдаг.

Манай байгууллага ойжуулалтыг хийхдээ үрээр болон тарьцаар гэсэн үндсэн 2 аргаар хийдэг. 

Ойг үрээр тарьж ургуулахдаа анхаарах гол зүйлс нь хөрсийг маш нямбай бэлтгэх, боловсруулах, үрийг хөрсний эрдэс хэсгүүдтэй сайн наалдуулж өгөх, дээд гадаргууг хөнгөн нягтруулах, үрийг хөвүүлэхгүй байх, үрийг заасан гүнд нямбай булах, цухуйж гарсан үед бага зэрэг сүүдэрлэх, гадаргуугийн хэт халалтыг үүсгэхгүй байх нөхцлийг бүрдүүлэх явдал байдаг.

Манайх тарьцаар ойжуулалт хийх үедээ ихэвчлэн 2-3 насны нарс, шинэс, гацуур, мөн 3-4 насны хушны тарьцыг ашигладаг. Өнөөдрийн байдлаар бид ойжуулалтандаа том хэмжээний суулгац материал, тэр дундаа хамгаалалттай үндэсний систем бүхий суулгацыг өргөнөөр ашиглаж байна.

Бидний давуу тал

Бидэнтэй хамт төслөө эхлүүлээрэй
Холбоо барих