Хотын цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр тарьсан мод нь агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээж байдаг. Ялангуяа навчит мод дуу чимээний 25 хувийг замхруулж, тоос шорооны 21-70 хувийг өөртөө шингээдэг байна.
Байгууллага, хувь хүн бүр гадна тохижилтондоо анхаарч, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг бий болгоход өөрийн хувь нэмрээ оруулдаг байхыг бид уриалмаар байдаг юм.
Манай мэргэжлийн чадварлаг хамт олонд барилга, хаусынхаа гадна тохижилтыг даатгаж, та өөрийн алтан цагаа хайртаа гэр бүл, ажил карьертаа зориулаарай.
Шинэ төслийн захиалгын процесс дараах байдлаар явагддаг. Үүнд:
Барилга байшингийн гадна тохижилт гэдэг нь хашаа хайс, явган хүний зам, мод, бут сөөг, зүлэгжүүлэлт гэх мэт өргөн цар хүрээтэй ойлголт юм. Цэгцтэй мод бут, зүлэг тарьсан орчинд хүнд тав тух, тайвширлыг өгч, таны эрүүл мэндэд үнэлж боломгүй хөрөнгө оруулалт болдог ач холбогдолтой.
Манай байгууллага нь гадна тохижилтын тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллага юм. Та бүхэн өөрийн оффис, хаус, хотхоныхоо иж бүрэн гадна тохижилтыг хийлгэх гэж байгаа бол бидэнтэй холбогдоорой.
Гадаад орчны дуу чимээг багасгаж, сул шороог барьж тогтоодог зүйл нь өвсний үндэс юм. Зүлэгжүүлэлт хийхэд зөв тарилт, шинэ хөрс бэлтгэл маш чухал үүрэгтэй байдаг.Хотын ногоон байгууламжинд нэг наст зүлэгний үр: улаан ботууль, согоовор, холимог үрээр хотын цэцэрлэгжүүлэлтэнд тариалж байна.
Та бүхэн олон жилийн туршлагатай манай хамт олонд гадна талбайн зүлэгжүүлэлтийн ажлаа даатгаад та өөрийн бизнестээ алтаа цагаа зориулаарай.
Мод үржүүлгийн талбайд олон жил үрээр тарьж ургуулсан унаган мод бутыг бид тохижилтондоо ашиглаж байна. Та хавар, намрын тарилтаар мод бут тарих гэж байгаа бол манай мэргэжлийн багаар стандартын тарилтыг хийлгээрэй.
Модыг эхнээс нь, технологийн дагуу зөв тарилтыг хийснээр мод тань илүү урт насалж, илүү их үр жимс ургуулах таатай нөхцлийг бүрдүүлж байдаг.
Манай мэргэжлийн инженер, техникчид олон жилийн туршлагадаа үндэслэн таны талбайн хөрс, цаг уурт бүрэн дасан зохицох чадвартай мод бут сөөгийг санал болгодог.
Та манай мод үржүүлгийн талбайгаас мод, бут, сөөгөө захиалж хүргүүлэн авахдаа давхар тарилтын үйлчилгээгээ хийлгүүлэх бүрэн боломжтойг дуулгахад таатай байна. Мод амжилттай ургах үйл явцын хамгийн чухал хэсэг нь зөв тарих явдал байдаг.
Мод бут, зүлэгний хуучин хатсан өвс үндсийг тайрч хэлбэржүүлснээр илүү хурдан зөв хэлбэртэй ургах таатай нөхцөл бүрддэг. Та хавар, намартаа тайралт хэлбэржүүлэлтийн мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээг манай хамт олноор хийлгээрэй.
Бид тайралтыг хийхдээ удаан ургалттай модны сүүлийн жилийн ургалтын 25-50 хувь, түргэн ургалттай модны 70-80 хувийг тайрдаг. Эрчимтэй мод тайрах аргыг хэрэглэхдээ мод нь ихэвчлэн байшин барилга халхалсан, титмийн харьцаа алдагдсан үед модны мөчрийн гуравны хоёр хүртэл хувийг тайрж байна. Модыг тайрахгүй байх нь титэм өтгөрч үндэснээс дамжуулах шим тэжээлийн хэмжээ буурч, улмаар мод жижгэрэх, өнгө зүс, хэлбэр дүрсээ алдах нөхцөл бүрддэг. Хамгийн гол нь жимсний модыг зөв тайрч хэлбэржүүлснээр ургалтыг түргэсгэж, жимслэлтийн хэмжээг хүртэл нэмэгдүүлдэг.
Үйлчилгээний төрөл