Унаган байгалийг хамтдаа бүтээцгээе

Мод мөөг хэлбэржүүлэх огтлол хийх

Мод мөөг хэлбэржүүлэх огтлол хийх
2023-01-30

Мод мөөг хэлбэржүүлэх огтлол хийх

 

Мод сөөгний хэлбэржүүлэх, цэвэрлэх, залуужуулах огтлол хийх

Манай орны ойн сангийн талбайн 75,4 хувийг шилмүүст мод ба навчит мод 24,6% заган ой тус тус эзэлдэг. Ойн санг  шинэс , нарс, хуш, гацуур жодоо, хус, улиас, улиангар хайлаас, заг гэх мэт зонхилох мод эзлэх боловч ой дотор 140 гаруй төрлийн мод сөөг, бусад зүйлийн өвс, төрөл бүрийн мөөг тархан ургадаг.

Үүнээс манай орны ойн сангийн 75% нь хэт хөгширсөн гэсэн ангилалд ороод байгаа юм. Иймд бид мод тариад ойжуулах, ургуулахаас гадна   одоо байгаа модны мөчир найлзуурт залуужуулах огтлолыг зайлшгүй хийх шаардлагатай байгаа юм.Бид энэ удгаагийн контент постоороо мод сөөгийг залуужуулах, хэлбэржүүлэх техникийн шаардлагын талаар оруулахаар шийдлээ.

 

Хэлбэржүүлэлх огтлол хийх

Мод, сөөгний титмийн жигд өсөлт, гадаад үзэмжийг харгалзан хавар эрт, намар орой титмийг хэлбэржүүлэх, цэвэрлэх, залуужуулах тайралт хийнэ. Хэлбэржүүлэх тайралтаар модны титмийг ижилсүүлэх, хэлбэрийг нь жигдрүүлэх зорилгоор удаан ургалттай модны сүүлийн жилийн өсөлтийн 25-аас 30%-ийг, түргэн ургалттай модны өсөлтийн 60-аас 75%-ийг тайрна.  

Цэвэрлэгээний огтлолтыг титэмд гэрэл нэвтрүүлэлтийг жигдрүүлэх, титмийн агааржилтыг сайжруулах зорилгоор хийнэ. а). Эхний ээлжинд үхсэн, хатсан, гэмтсэн, хуурайшсан мөчрийг, шижмээс ургасан найлзуурыг, нэг нэгнээ халхалж ойртсон мөчрийг огтлоно

Мод, сөөгний хэлбэржүүлэх огтлолтыг хавар ургалт эхлэхээс өмнө (шүүс хөдлөх) 3-р сарын сүүлч, 4-р сард хийнэ. б). Модны титэм хэлбэржүүлэх огтлолтыг хурдан ургалттай модонд жил бүр, удаан ургалттай модонд 2-3 жилд 1 удаа хийнэ.

 

 

Огтлолтын эрчмийг сул, ердийн болон хүчтэй гэж ангилна. Огтлолтын эрчим нь ургамлын нэр төрөл, нас, титмийн төлөв байдлаас хамаарна. a).Сул эрчимтэй огтлолт – жилийн өсөлтийн 25-30%-иас хэтрэхгүй, 2-3 нахиа үлдээнэ. Хуучин ба шинэ огтлолтын хооронд 6-10 см урт найлзуур үлдээнэ. б). Ердийн эрчимтэй огтлолт - жилийн найлзуурын өсөлтийн уртын 50 хүртэлх хувийг богиносгоно. Үзүүрийн найлзуур уртасч, навч хэмжээ томорч, титэм өтгөрдөг. в). Хүчтэй эрчимтэй огтлолт – Хурдан ургалттай улиасны төрлийн модонд найлзуурын жилийн өсөлтийн уртын 60-75% хүртэл огтлосноор найлзуурын өсөлт идэвхижиж, навчны хэмжээ томорч, титэм өтгөрнө. 

Цэвэрлэгээний огтлолтыг титэмд гэрэл нэвтрүүлэлтийг жигдрүүлэх, титмийн агааржилтыг сайжруулах зорилгоор хийнэ. а). Эхний ээлжинд үхсэн, хатсан, гэмтсэн, хуурайшсан мөчрийг, шижмээс ургасан найлзуурыг, нэг нэгнээ халхалж ойртсон мөчрийг огтлоно.

 

 

Сэтгэгдэл (0)