Унаган байгалийг хамтдаа бүтээцгээе

Хөрсний төрөл, ангилал

Хөрсний төрөл, ангилал
2023-01-08

Хөрсний төрөл, ангилал

 

Таны та бидний гэрийн хашааны хөрс ямар төрлийн хөрсөөс бүтэж байгаа бол, ямар хөрстэй лагерын хашаа, газар худалдаж авч байгаа бол гээд л энэ мэдээллийн гарчиг нь танд зайлшгүй хамааралтай сэдвийн нэг юм.

Хөрсний механик бүрэлдэхүүнээс хамааран элсэн, элсэнцэр, шавран болон шавранцар гэж ангилах бөгөөд хөрсний эдгээр төрлүүд нь  байгаль дээр ихэвчлэн холимог байдлаар тохиолддог.

Элсэн хөрс: Энэ хөрсийг хөнгөн хөрс гэх бөгөөд сийрэг, бутарсан мөн усыг хялбархан нэвтрүүлэх чанартай.Агааржилт сайтай хэдий ч  хурдан халах ус чийгээ богино хугацаанд алдах, модлог ургамлын үндэсний системийн орчмын шим тэжээлийн  бодисыг  сул тогтоон барих зэрэг дутагдалтай тул ийм төрлийн хөрс ашигтай микроорганизмаар ядмаг байдаг.Үржил шимийг нэмэгдүүлэхийн тулд хүлэр компост, ялзмаг болон шаварлаг хөрсийг нэмж холих замаар түүнийг нягтруулах, зуурамтгай чанарыг дээшлүүлдэг.

Элсэнцэр хөрс: Энэ хөрс нь хөнгөн  бүтэцтэй хөрсний тоонд багтдаг ч элсэн хөрстэй харьцуулахад шаврын агууламж нь харьцангуй их , хөрсний агааржилт хангалттай.Сайн эрдэс болон органик бодисыг тогтоон барих чадвар өндөр, чийг сайн нэвтрүүлэн аажмаар ууршуулах тул модлог ургамлын тариххад өндөр үр дүнтэй байдаг.Үржил шимийг нэмэгдүүлэхийн тулд хөрс боловсруулалтыг хийхдээ органик бордоогоор борддог.

Шавранцар хөрс: Шавранцар хөрс нь шим тэжээлийн бодисоор баялаг,ус , агаарыг дамжуулах чадвар өндөр чийг болон дулааныг сайтар хадгалах онцлогтой тул ийм хөрсөнд бүх зүйлийн модлог ургамал тарихад нэн тохиромжтой.Үржил шимийг нь бууруулахгүй байхад анхааран тарьж буй модлог ургамлын  онцлогоос хамааран ургамлын өсөлт хөгжлийн тодорхой үе шатанд нэмэлт бордоогоор бордож хөрсний үржил шимийг дээшлүүлж байвал сайн байдаг.

Шавран хөрс: Шавран хөрс нь өндөр нягтаршилттай тул хүнд хөрс гэдэг.Энэ төрлийн хөрс шим тэжээлийн бодисоор баялаг байдаг ч  сүвшрэл, агааржилт муутай, ус шингээлт муу, дулаан дамжуулах чадвар сул байдаг тул  үржил шимийг нь дээшлүүлэхийн тулд элс, хүлэр, үнс, шохой, бууц, хольдог. Мөн шавран хөрсөнд тарьсан ургамлын үндэсний систем нь сул хөгждөг тул  хөрсийг нь олон дахин сийрүүлэх , хучих, сүвшрэлийг  ( агаар орох нүх сүв) нэмэгдүүлэх болох үрлэрхэг бүтцийг бий болгох хөрс боловсруулах агротехникийн горимыг баримтлах нь үр дүнтэй байдаг.

ТА ЭНЭХҮҮ ПОСТ ДООР ӨӨР ЯМАР СЭДВЭЭР БЛОГ БАЙВАЛ ЗҮГЭЭР ТАЛААР САНАЛАА ҮЛДЭЭХ БОЛОМЖТОЙ ШҮҮ. 

Сэтгэгдэл (0)