Унаган байгалийг хамтдаа бүтээцгээе

Түгээмэл асуулт хариулт

Түгээмэл Асуулт Хариулт

Манай компаний вэб, FB page дээр олон харилцагч нараас маш олон дахин давтагдаж ирдэг асуултуудыг орууллаа.

Жил бүрийн мод тарилтыг хаврын тарилт, намрын тарилт гэж хуваадаг. Хаврын тарилт нь 04-р сарын 15 өдрөөс 05- сарын 25 хооронд явагддаг. Намрын тарилт нь 10 сарын дунд 10 хоногоос 11 сарын 10 хооронд явагддаг.

Хавар, намрын мод тарилтын үеэр бидний зүгээс айл бүр өөрийн хүн хүч эдийн засгийн боломж, арчлах хэмжээндээ зориулаад 10 модыг зуслангийн хашаандаа тариасай гэж зөвлөж байна.Албан байгууллага, зуслангийн хашаанд 10 ширхэгээр нь тарих тохиромжтой мод бол агч, монос, бүйлс, голт бор, гацуур мод бол харин шуудай ухаад ургамлан хашлага хэлбэрээр тарих тохиромтожй мод бол хайлаас, шар хуайс мод юм. Мод тарихад хар шороо,элс, хүрз, жоотуу мэдээж зөв тарих нь чухал байдаг.

Зүлэг нь сул шороог тогтоон барьж таньд тайван та тухтай орчинг бэлэглэдэг. Хөрсийг элэгдлээс хамгаалах чухал зүйл нь зүлэг юм.Монголд ботууль, согоовор, холимог үрийг ихэнхидээ ашиглаж байна.Мөн 1кг зүлэгний үрийг 20-25м2 талбайд тарих байдлаар тооцоолдог стандарт байдаг.Зүлэг тарих маш нарийн стандарт горимыг дагаж тарьдаг.

Аливаа байгууллага хувь хүн гаднаа ногоон байгууламжтай болох гэж байгаа бол юу юунаас илүү усалгааны шийдэл хийсэн байх хэрэгтэй.Та шланк залгах усны эх үүсгэвэр, 1-2тн усны сав, худаг гэх байдлаар шийдэх боломжтой. Мөн сайн чанарта шланк, хошууг авч бэлдээрэй. Та байрны дотроос ус авах гэж байгаа бол ус алдах байдлыг сайн нягтлаж үзээрэй.

Мод бут худалдан авахдаа та модны үндэс, зөв горимд бортоглосон байгаа эсэх, илүү албан байгууллага мэргэжлий хүнээс худалдан авалт хийгээрэй.Худалдан авсан мод бутыг үндэс мөчир гэмтээхгүй зөв тээвэрлэх нь чухал байдаг гэдгийг та санаарай.

Аливаа байгууллага хувь хүн гадна талбайн өвс зүлэг нь намар болоход хатсан өвс болдог.Хаврын мод тарилтын цэнэг усалгаанаас өмнө та сайхан хадаж цэвэрлэж хөрс сийрүүлэлт хийвэл илүү тохиромтжой.Анхны суурь хөрс нь зэрлэгтэй бол 20-30см хөрс хуулалт хийж шинэ зүлэг тарихад маш сайхан зүлэг ургадаг.Шинэ хөрсөнд хэрэглэж байгаа хар шороо нь шигшиж цэвэрлэсэн чанартай хөрс байхад дараа нь зэрлэг ургах нь тун бага байдаг.