Унаган байгалийг хамтдаа бүтээцгээе

Сибирь шинэс

Сибирь шинэс

Ерөнхий мэдээлэл: Манай сибирь шинэс нь 1.5-2.5 м өндөр цайвар ногоон өнгийн шилмүүстэй. Манай мод үржүүлгийн талбайд анх суулгацаар тарьсан. Шинэс нь намар шарлах үедээ маш үзэмжтэй сайхан алтан шар өнгөтэй харагдаж хавар ахин шинээр шилмүүс нь ургадаг тул хотхон хаусийн тохижилтонд ганц нэгээр болон бүлгээр тарихад тохиромжтой.

Үнэ :₮130,000
Тоо :
Сагсанд хийх

Таних шинж тэмдэг 
Сибирь шинэс нас гүйцсэн үедээ 24-26 м өндөртэй, 26-28см бүдүүнтэй ургадаг. Нэг настай найлзуурын холтос цайвар саарал өнгөтэй, нилээд хөгшин найлзуурын холтос саарал хүрэндүү, хөгшин иш дээрх холтос туйлын зузаан, гүнзгий хагаралтай, саарал бараан өнгөтэй. Оройн нахиа өргөн шовгор хэлбэртэй, хажуугийнх тал бөмбөлөг хэлбэртэй, шаравтар хүрэн өнгөтэй. Шилмүүсний урт 13-45мм, өргөн 1-2мм, цайвар ногоон өнгөтэй ба богиноссон найлзуур дээр шилмүүс 25-50 ширхэгээр багц үүсгэх ба жил бүрийн 9-р сарын хоёрдугаар хагаст шарлан унадаг. Эр түрүүнцэр хагас бөмбөлөг хэлбэртэй, 5-6 мм диаметртэй шаравтар өнгөтэй, эм түрүүнцэр өргөн өндгөрхүү шовгор хэлбэртэй, 10-15 мм урттай, голдуу хондон улаан юмуу ягаан өнгөтэй. Жил бүр цэцэглэдэг бөгөөд жил жилийн цаг уурын нөхцлөөс хамаарч цэцэглэх хугацаа янз бүр байна. Ихэвчлэн 5-р сарын сүүлч 6-р сарын эхээр ажиглагдах ба 5-7 хоног үргэжилнэ. Цэцэглэхтэй зэрэг шилмүүс гарч ирнэ. Боргоцой нь ургаж байх үедээ улаавтар хүрэн өнгөтэй бөгөөд боловсорч гүйцэх үедээ өндөг хэлбэрийн уртавтар зуувандуу, саарал цайвар хүрэн, саарал цайвар шар өнгөтэй болно. Сибирь шинэсний боргоцойн дундаж урт 23 мм-26 мм, дундаж өргөн 18-19 мм байна. Ташуу урвуу өндөг хэлбэрийн үр дунджаар 2-5 мм урттай хар бидэртэй, шаравтар нисгүүртэй. 9-р сарын нэгдүгээр хагаст үр боловсорч 15-20 өдрийн туршид хийсч унадаг. Цөм бүхий модлогтой, цөмийн өнгө улаавтар хүрэн. Зулам нарийн, цагаан боловч бага зэрэг хүрэндүү туяатай. Ишний бүх зүсэлт дээр жилийн цагираг тод сайн харагддаг. Голын цагираг энгийн нүдэнд өртөгдөнө. Шинэс модны үндэс сайн хөгжилтэй. Харин урт улирлын цэвдэг ба олон жилийн цэвдэг хөрсөн дээр түүний үндэс газрын гадаргуугаар өнгөц тархдаг боловч ихэнхи тохиолдолд голлосон үндэстэй байдаг. Сибирь шинэс нь гэрэлсэг, ган хүйтэнд тэсвэртэй -50 хэм ба түүнээс дээш хүйтнийг тэсвэрлэдэг. Сибирь шинэс хөрсний үржил шим тийм ч их шаардахгүй. Хамгийн өндөр шинэс 42м, хамгийн бүдүүн 68см байдаг байна.