Ерөнхий мэдээлэл: Манай нарс нь 1.5-4 м өндөр ногоон өнгийн өтгөн шилмүүстэй. Манай мод үржүүлгийн талбайд анх тарьцаар үржүүлсэн. Нарс нь мөнх ногоон мод тул аль ч улиралд маш үзэмжтэй сайхан ногоон өнгөтэй харагддаг тул хотхон хаусийн тохижилтонд ганц нэгээр болон бүлгээр тарихад тохиромжтой. Модны үнэ нь өндөр, мөчирний хэмжээнээ шалтгаалаад үнэ өөрчлөгддөг болно.
Таних шинж тэмдэг
Нарс нь дунджаар 20-24 метр өндөр, ургах орчин сайн нөхцөлд 42 метр хүртэл ургадаг. Мөнх ногоон мод. Титэм нь сийрэгдүү, залуу насандаа өргөн конус, болц гүйцсэн үедээ зөв биш өндгөн хэлбэртэй байдаг. Модны иш нь титэм хүртлээ бараг цилиндр хэлбэртэй гоолиг, ишнийхээ дээд хэсгээр улаан улаавтар, улаан шар, доод хэсгээрээ хүрэн саарал, орог саарал өнгийн зузаан холтостой. Шилмүүс нь 5-10 см урт, 2мм өргөн, нягт гадаргуутай ногоон өнгөтэй. Нэг нахианаас хоёр шилмүүс багцлан гардаг. Нарсны эр цэцэг нь 5-р сарын эхний хагаст эрчимтэй өсч хөгжин, 6-р сарын эхний хагаст тоос хүртэнэ. Эр цэцгийн урт 0,7-0,8 см, бүдүүн нь 0,3-0,4 см, шилбэний урт гол төлөв 0,9 см байна. Боргоцойн хайрс гонзгой, үзүүртээ шовх дөрвөлжин зузааралтай. Боргоцой боловсорсон үедээ саарал ногоон өнгөтэй. Эгэл нарсны үр цайвар хүрэн, гялалзсан хүрэн өнгөтэй, хар хүрэн том далавчтай өндгөн буюу зууван хэлбэртэй байна. Үр нь хатуу хальстай, үрэндээ наалдсан далавчтай. Үрэнд бэхлэгдсэн хэсгээрээ далавч амархан салах ба үрнээс ховхорсон тал нь ацтай байна. Үрийн урт 0.5 см-0.46 см өргөн 0.28 см-0.31 см байна. 1000 ширхэг үрийн жин 6.8 грамм байна. Үрээр сайн үржинэ. Нарсны үрийг ил болон хүлэмжинд тарьж ургуулж 2 настай тарьцыг ойжуулалтанд хэрэглэж болно. Ихэвчлэн элсэн хөрстэй газар ургадаг.