Унаган байгалийг хамтдаа бүтээцгээе

Тэхийн шээг

Тэхийн шээг

Ерөнхий мэдээлэл: Манай тэхийн шээг нь 0.3-0.8 м өндөр залуу мөчир нь хүрэн юмуу цайвар шаргал өнгийн нимгэн холтостой. Манай мод үржүүлгийн талбайд анх үрээр үржүүлсэн. Тэхийн шээг нь тайралт хэлбэржилт даах чадвараараа маш сайн  тул ургамлан хашлага хийхэд тохирдог ба жимс гаргадгаараа давуу талтай.

Үнэ :₮5,500
Тоо :
Сагсанд хийх

Таних шинж тэмдэг 
Тэхийн шээгний хөгшин мөчир нь хүрэн ягаан юмуу хүрэн туяатай сааралдуу, залуу мөчир нь хүрэн юмуу цайвар шаргал нимгэн холтостой, бөмбөлөг хэлбэрийн өтгөн мөчиртэй, 1.5 м өндөр ургадаг. Навчис нь тонгоруу өндгөрхүү хэлбэртэй, шаантган суурьтай, оройдоо ялимгүй гурван салбанта, 1.5-3.0 см урт, 1-2 см өргөн, дээд тал нь гялгар ногоон, доод тал нь цайвар тод боловч төвийж гараагүй судалтай, нүцгэн. Цэцгүүд нь жижигхэн, цайвар шаргал өнгөтэй. Жимсгэнэ улаан, жижигхэн 5-7 мм урт, 4-5 мм өргөн, бөмбөлөг хэлбэртэй. Нэг жимс дотроо 6 ширхэг үртэй. Тэхийн шээг 6-р сард цэцэглэж, 8-р сард үр нь боловсорч гүйцдэг. Тэхийн шээг ган хүйтэнд тэсвэртэй хөнгөн сийрэг элсэнцэр хөрсөнд сайн ургадаг. Байгаль дээрх нөхөн сэргэлт сайн. Үрээр үржүүлдэг байна.