Ерөнхий мэдээлэл: Манай шар хуайс нь хотод ногоон байгууламжийн ургамлан хашлага хийх зориулалтаар өргөн тарьдаг мод юм. Манайд худалдаалагдаж буй шар хуайс нь 0.4-1 м өндөр мөчир нь гөлгөр гялтганасан ногоон саарал өнгөтэй. Мод үржүүлгийн талбайд анх үрээр болон ногоон мөчрөөр үржүүлсэн. Шар хуайс нь тайралт хэлбэржилт даах чадвараараа маш сайн тул ландшафт хэлбэр дүрс гаргаж бүтээлч байдлаар ашигладаг давуу талтай. Модны үнэ нь өндөрийн хэмжээнээс шалтгаалаад өөрчлөлт орно.
Таних шинж тэмдэг
Шар хуайс нь 5 м хүртэл өндөр ургадаг. Мөчир нь гөлгөр гялтганасан ногоон саарал өнгөтэй, нийлмэл навчтай. Цэцэг нь шар өнгөтэй. Шар хуайс нь хүйтнийг хүйтнийг сайн даадаг харьцангуй сүүдэрт дуртай, ган тэсвэрлэх чадвар сайтайд тооцогддог. Шар хуайс нь 06-р сарын дундуур цэцэглэж, 07-р сарын сүүлчээр боловсордог. Шар хуайс нь ургах орчны нөхцөл ихээр шаарддаггүй, ялангуяа хотын нөхцөлд тоос, утаатай зохицон амьдрах чадвартай мөчрийг янз бүрийн хэлбэрт тайрч танаж хэлбэржүүлэлт хийгддэгээрээ онцлогтой. Шар хуайсыг үрээр болон ногоон мөчрөөр үржүүлнэ.