Ерөнхий мэдээлэл: Монос модыг хүнсний болон хотын цэцэрлэгжүүлэлтэнд гоёл чимэглэлийн зориулалтаар тарьж ургуулдаг. Манайд худалдаалагдаж буй монос мод нь 0.5-1.5 м өндөр анхилуун үнэртэй 5 илтэс бүхий том цагаан цэцгүүдээс тогтсон урт цацаг баг цэцэгтэй. Манай мод үржүүлгийн талбайд анх үрээр үржүүлсэн. Монос модыг гоёл чимэглэлийн чиглэлээр тарихад зохимжтой төдийгүй 00 хажууд тарихад тохиромжтой.
Таних шинж тэмдэг
Монос мод нь 3-7м өндөр ургах боломжтой газрын хөрснөөс дээш богино иш гарч тэр нь цааш бутлан салаалж ургадаг. Титэм нь өндөг нь хэлбэртэй залуу найлзуур нь хүрэн бор мөчир дээрээ мэдэгдэхүйц бэрсүүтэй, цэцэг нь 10-15см урт, навч нь 4-10 см урт 2-4см өргөн.
Монос нь бөөрөнхий хэлбэртэй хар өнгийн бяцхан жимстэй. 06-р сарын эхээр цэцэглэдэг. Цэцэглэлтийн хугацаа дундажаар 15 хоног үргэлжилдэг. Жимс нь 08-р сард бүрэн гүйцэд боловсрдог.
Та хэрвээ англи хэлтэй бол google дээр "PADUS ASIATICA KOM" гэж бичсэнээр монос модны тухай хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг уншиж, ач холбогдлын мэдэх боломжтой.