Унаган байгалийг хамтдаа бүтээцгээе

БҮЙЛС

БҮЙЛС

Ерөнхий мэдээлэл: Манай монгол бүйлээс нь 0.5-2 м өндөр улаан хүрэн холтостой бут юм. Манай мод үржүүлгийн талбайд анх үр болон тарьцаар үржүүлсэн. Бүйлээс нь ургамлан хашлага маягаар зам дагуу болон явган хашлаганы дотор хэсгээр суулгахад гоёмсог харагддаг. Хавар хамгийн эрт цэцэглэж бутлаж ургадгаараа алдартай. ( МОДНЫ ҮНЭ ӨНДӨРИЙН ХЭМЖЭЭНЭЭС ШАЛТГААЛААД ӨӨРЧЛӨГДӨНӨ.)

Үнэ :₮57,500
Тоо :
Сагсанд хийх

Таних шинж тэмдэг 
Бүдэг саарал хальстай өргөсгүй богиноссон мөчиртэй, гол мөчрүүд бараан саарал өнгийн холтостой бут юм. Навч нь зах хэсгээр хурц шүдлэг, навчны дээд доод тал богино үстэй. Цэцэг нь цагаавтар ягаан өнгөтэй суумал, навчлахаасаа өмнө цэцэглэдэг. Жимс нь бараг суумал. 4, 5-р сард цэцэглэж эхэлдэг. 7,8-р сард гадуураа үслэгтэй, самран хэлбэртэй үр жимс боловсордог. Үр жимс самрыг нь говийн нөхцөлд мэрэгчид, үр идэштэй шувууд түүж иддэг байна. Манай орны нөхцөлд үрээр үржүүлэх аргыг түгээмэл хэрэглэж байна. Монгол орны улаан номонд орсон энэхүү ургамлыг цаашид зориудаар тарьж ургуулах, хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлбэл зохино. Ихэвчлэн элсэрхэг, хөрсөнд сайн ургадаг.