Унаган байгалийг хамтдаа бүтээцгээе

Үхрийн нүд

Үхрийн нүд

Ерөнхий мэдээлэл: Манай үхрийн нүдний тарьц, суулгац нь 0.4-1 м өндөр олон салаа иштэй. Манай мод үржүүлгийн талбайд анх үр, модожсон мөчир болон ногоон мөчрөөр үржүүлсэн. Үхрийн нүд нь тайралт тандалт даах чадвар сайн навч нь өвөрмөц анхилам үнэртэй ба хар бараан өнгийн бөөрөнхий жимсгэнэтэй. 

Үнэ :₮18,000
Тоо :
Сагсанд хийх

Таних шинж тэмдэг 
Үхрийн нүд нь улаавтар хүрэн буюу бараавтар хүрэн холтостой, 1.3 м хүртэл өндөр олон салаа иштэй сөөг юм. Найлзуур үсэрхэг, булчирхайгүй. Хурц шүднүүдтэй гурвалжин салбан болж сэтлэгдсэн, зүрхэн суурьтай навчис нь иш салаануудаас цувран гардаг. Навчны дээд тал нүцгэн доод талын гадаргууд олон тооны цэгэрхүү, өвөрмөц содон анхилам үнэртэй, шар булчирхайтай. Ногоондуу жижигхэн цэцгүүд 5-10-аараа бөөгнөрөн унжиж залаа баг цэцэг үүсгэн ургадаг. Хар буюу бараандуу хөх ягаан өнгийн бөөрөнхий жимсгэнэтэй. Жимсгэний дотор улаандуу хүрэн өнгийн олон тооны үртэй. Үхрийн нүд 6-р сард цэцэглэж, 8-р сард жимс боловсордог. Ихэвчлэн чийглэг хөрсөнд сайн ургадаг. Үхрийн нүдний жимс нь баялаг найрлагатай С амин дэмийн агуулалтаар нохойн хошуу, чацарганы дараа, Р амин дэмээр хар үрт тэсийн дараа ордог. С амин дэм болон олон төрлийн эрдэс бодис, органик хүчлүүд, сахар тус тус агуулагддаг. Навч нахиа нь тансаг анхилуун үнэртэй навчаар нь цайг орлуулж хэрэглэдэг ба хүнс тэжээл, ардын эмнэлэгт өргөн хэрэглэж ирсэн өндөр ач холбогдолтой таримал гэдгээрээ алдартай. Үхэр нүдний залуу бутанд хавар 3-4 сард ургалт эхлэхээс өмнө цэвэрлэгээний таналт хийх нь үхэр нүдний бутны өсөлт хөгжилт хэвийн явагдахад тохиромжтой болохыг тогтоожээ. Хотхон, хаус, барилга байгууламж, гэр хороолол аль ч газарт ганц нэгээр болон бүлгээр тарихад тохиромжтой.