Унаган байгалийг хамтдаа бүтээцгээе

Голт бор

Голт бор

Ерөнхий мэдээлэл: Манай голт бор нь 0.5-1.5 м өндөр шулуун бат бөх мөчиртэй суулгац юм. Манай мод үржүүлгийн талбайд анх үрээр үржүүлсэн. Голт бор нь тайралт тандалт даах чадвар сайн ган, хүйтэнд тэсвэртэй гэрэлд дуртай ургамал юм. Анхилуун үнэртэй хөх ягаан өнгийн бамбай баг цэцгээрээ гоёдог. 

Үнэ :₮35,000
Тоо :
Сагсанд хийх

Таних шинж тэмдэг 
4.5 м хүртэл өндөр ургадаг. Навч нь энгийн зуувандуу бүтэн ирмэгтэй, 6-12 см урт 3-8 см өргөн хар ногоон өнгөтэй, ган, хүйтэнд тэсвэртэй, гэрэлд дуртай анхилуун үнэртэй. Анхилуун үнэртэй, хөх ягаан өнгийн цэцэгтэйгээр алдартай. Манай орны цаг уурын нөхцөлд бүрэн нутагшиж тарималжуулж байгаа гоёл чимэглэлийн өндөр ач холбогдолтой ургамал юм. Жил бүрийн 6-р сараас 7-р сард 14-20 хоногийн турш цэцэглэж, 9-р сард үр жимс нь боловсорч 10-р сард навчаа гөвж ургалт гүйцэнэ. Үрээр үржүүлнэ. Манай орны эрс тэс уур амьсгалд бүрэн дасан зохицох чадвартай сортод хамаарагддаг.