Ерөнхий мэдээлэл: Манай чацаргана тарьц, суулгац нь 0.5-1.5 м өндөр олон салаа тахир иштэй. Манай мод үржүүлгийн талбайд анх ногоон мөчир болон модожсон мөчрөөр үржүүлсэн. Чацаргана нь нэг талбайд 15-20 жил ургаж 10-15 жил ургацаа өгөх чадвартай төдийгүй сортоос шалтгаалан 1 бутнаас дунджаар 4-14 кг хүртэл ургац хураах боломжтой байдаг.
Таних шинж тэмдэг
Чацаргана нь 5 м хүртэл өндөр ургадаг. Холтос хүрэн бор саарал, залуу үедээ мөнгөлөг цайвар байх бөгөөд олон салаа тахир иштэй. Богиноссон нахиа нь 2-7 см хүртэл урт шөвөг мэт өргөсөөр төгсөнө. Навч нь дараалсан байрлалтай шугам хэлбэртэй, ишинд шууд байрласан байдаг. Хайрсгүй задгай нахиатай. Чацаргана 6-р сард цэцэглэж, 8-р сард бүрэн боловсорч дуусна. Чацарганы онцлог нь хөрсний ус чийг нэвчүүлэх чадвар хичнээн сайн байвал хурдан ургадаг онцлогтой. Чацаргана хүйтэнд тэсвэртэй тул -50 хэмийн хүйтнийг хүртэл тэсвэрлэдэг. Чацарганыг тариалахад гол анхаарах агротехникүүдэд талбай сонгох, талбай бэлтгэх, бордоо нормыг тохируулах, суулгах материалыг зөв сонгох, суулгацыг талбайд суулгах, тарих, тарилтын дараах арчилгаа зэргийг үе шаттайгаар зөв төлөвлөсөн байх шаардлагатай байдаг. Энэхүү агротехникийг ягштал зөв баримталж чадсан тохиолдолд та өөрийн талбайгаас асар өндөр ургац авах бүрэн боломжтой байдгаараа онцлогтой.