Унаган байгалийг хамтдаа бүтээцгээе

Улаан ботууль

Улаан ботууль

Ерөнхий мэдээлэл: Манайд худалдаалагдаж буй ботууль зүлэгний үр нь 15-20 см урт ургадаг үет ургамал юм. Хотын ногоон байгууламж болон бэлчээрийн аль алинд тарих боломжтой. Тарьсан эхний жилдээ түргэн ургаж ногоон масс өгдөг учир таны хашааг маш гоёмсог үзэмжтэй харагдуулж чаддаг.

Үнэ :₮42,000
Тоо :
Сагсанд хийх

Таних шинж тэмдэг 
Улаан ботууль нь 15-20 см урт ургадаг. Ихэвчлэн тууш хумирсан нарийн хатуу богино усархуу навчтай, тэдгээр нь цэцэглэх сум ишний угт бөөнөөр оршдог. Ишнийхээ үзүүрт сийрэг түрүүтэй. Түрүүхэйдээ нэлээд олон цэцэгтэй тэдгээрийн хайрс тус бүрдээ үзүүртэй нарийн сортой. Хэт хүнд шаварлаг хөрсөнд сэргэн ургах чадвар муу байдаг. Нарны гэрэлд дуртай боловч сүүдэрсэг газарт ч сэргэн ургах чадвар харьцангуй сайн байдаг. Цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн, хаус байшингийн  гэлтгүй хаана ч тарихад тохиромжтой.   
Тарьсан жилдээ улаан ботуулийн усалгааг тогтмол хугацаанд зөв нормоор хийсэн тохиолдолд жигд ногоон масстай ургадаг. Тарилтын дараа нэг хоногоос дээш хугацаанд усалгааг хийлгүй оройтуулсан тохиолдолд зүлэг соёололтоо алдаж хатдаг. Хүйтэнд тэсвэртэй. Тарьсны дараа тогтмол усалгаа арчилгаа бордоо нормыг тохируулж чадвал 7-10 жил амьдрах чадвартай байдаг. 8-р сард үрлэж гүйцдэг.