Ерөнхий мэдээлэл: Манайд худалдаалагдаж буй согоовор зүлэгний үр нь мөлхөө олон найлзууртай 30-70 см өндөр ургадаг олон наст үет ургамал юм. Хотын ногоон байгууламж болон бэлчээрийн аль алинд тарих боломжтой. Согооврыг манай оронд зүлэг тарихад голлон хэрэглэж байна. Тарьсан жилдээ түргэн ургаж ногоон массаа бүрэн өгдөг.
Таних шинж тэмдэг
Мөлхөө олон найлзууртай 30-70 см өндөр , олон наст үет ургамал. Монгол орны хөвсгөл, Хэнтий, Хангай, Алтайн уулын хээр нуга, ойн зах, сөөгөн ширэнгэ, эргийн элс хайрганд ургадаг. Битүү углуурга бүхий өргөн шугамын навчтай. Цэцгийн доод хайрс нь үзүүртээ соргүй эсвэл 3-6 мм урт сортой. Согооврыг манай оронд зүлэг тарихад голлон хэрэглэж байгаа боловч сүүлийн жилүүдэд уул уурхайн нөхөн сэргээлт, эвдэрсэн газрын доройтлыг бууруулах зорилгоор биологийн нөхөн сэргээлтэд түлхүү ашиглаж байна. Соргүй согоовор нь 9-р сарын дунд үе хүртэл өнгө үзэмжээ хадгалдаг.