Ерөнхий мэдээлэл: Манайд худалдаалагдаж буй ерхөг зүлэгний үр нь сийрэг дэгнүүлт 30-70 см өндөр эгц босоо иштэй олон наст үетэн ургамал юм. Монгол орны нөхцөлд бүрэн тарималжсан нутагшсан сортын нэг юм.
Таних шинж тэмдэг
Тэжээлийн үнэт ургамал юм. Ган гачиг болон өвлийн тэсвэр сайтай, хужирлаг хөрсөнд дасан зохицох чадвар сайтай тул уул уурхайн нөхөн сэргээлт болон бэлчээрийн чиглэлээр хөрс хамгаалах зорилгоор тарихад зохимжтой. Үр тарих гүн 1-2 см байна. Тариалсанаас хойш 2-3 жилийн дараа ургалт жигдэрдэг. Жил бүрийн 5-р сарын эхээр сэргэн ургаж 6-р сарын сүүл 7-р сарын эхээр цэцэглэж 8-р сарын дундаас үрлэсний дараа 9-р сараас хойш хагдарч эхэлдэг онцлогтой.