Унаган байгалийг хамтдаа бүтээцгээе

Ногоон байгууламжаа хэрхэн төлөвлөх вэ?

Ногоон байгууламжаа хэрхэн төлөвлөх вэ?
2021-05-09

Ногоон байгууламжаа хэрхэн төлөвлөх вэ?

 

Маш олон хүмүүс олон хатуу тохижилтоо дуусаагүй байж л мод зүлэг тарих гэсэн юм манайд их ханддаг. Та бүхэн дараах зөвлөгөөг хүргэж байна.

Хашааг цэцэрлэгжүүлэх ажлыг нэгэнт өмчлөгдсөн суурьшил нь тодорхой болсон хашаанаас эхэлж хийх ёстой. 0,07га талбайн 50% нь барилга байгууламж, граш байлаа гэхэд үлдсэн газар нь явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай, трасс, бохирын цооног, мод тарьж, зүлэгжүүлэх талбай болдог.

Төмөр хашаатай бол салхин зурвас байгуулах зорилгоор улиас бургас мөн хайлаас, шар хуайс, голт бороор амьд ургамлан хашлага хийж өөрийн гадаад орчноо бусдаас ангид, тав тухтай болгох боломжтой. Цаашдаа амьд гацуур чимэглэж шинэ жилээ тэмдэглэх зорилгоор гацуур модыг байшингийн ойролцоо тарьж болно.

Та гадаа 00 асуудлаа шийдсэн бол 3ш монос мод, бусад хэсэгт голт бор, бүйлс гэх  мэт 10ш дээш мод байвал хашаа цэцэрлэгжсэн байдлаар харагдана. Жич дурьдахад 10 ширхэг үхрийн нүдний буттай айл 30кг жимс хураан авах боломжтой байд

Та өөрийн талбайн төлөвлөгөө зураглалаа гар метрээр хэмжээд цаасан дээр зураад анхан шатны байдлаар төлөвлөх боломжтой юм. Дарааллын хувьд эхлээд байшин грашаа бариад , явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбайгаа хийсний ​дараа та ногоон байгууламжаа хийлгээрэй. Мөн тогтвор сууршилтай мэргэжлийн баг бүрдсэн байгууллагыг сонгоорой.

Сэтгэгдэл (0)