Унаган байгалийг хамтдаа бүтээцгээе

Мод сөөгийн үр

Мод сөөгийн үр
2023-01-03

Мод сөөгийн үр

 

Мод бут, сөөгийн үр худалдан авахдаа анхаарах зүйлүүд

Нэг модноос жилд 90,000ш үр боловсрох боловч 0,01% нь өөрийн эцэг эх шиг ургах боломж үүсдэг. Үрээр эхлэн ургасан нь эх эцэгийн ДНХ -агуулагдаггүй ба үндэс, мөчир, ургал эрхтэнээр үрждэг тухайн эцэг модны ДНХ- г агуулж онцлогтой. Зарим модны жимс жимсгэнэ 2 үндсэн үүрэгтэй байдаг.
- Үрийг хамгаалах
- Тэдгээрийг идэх гэсэн амьтдаар дамжуулан эх модноос хол зөөвөрлүүлэх гэсэн 

Аль ч аргаар мод ургахад эхний хэдэн жил тухайн газартаа бүрэлдэн ургах үе гэж бий. Энэ үе нь амьдралын төлөөх тэмцэл хамгийн их явагддаг үе гэж ойлгож болох юм..Ургаж эхлээд бүрэлдэн тогтох үеэс  өсөлтийн үе эхлэнэ.
Мод өсөлтийг 3 чиглэлд эрчимтэй явууладаг.
Дээшээ - өндрийн өсөлт
Доошоо - уртын өсөлт буюу үндэсний өсөлт
Гадагшаа буюу диаметрийн өсөлт

 

Модлог ургамлын өсөлтийн хурдыг тодорхойлох хүчин зүйлүүд бол үрийн чанар, ус, гэрэл, уур амьсгалын нөхцөл юм.

Та мод бут, сөөгийн үрийг худалдан авахдаа дараах зүйлийг анхаарах хэрэгтэй.

  • Хэдэн жил болсон үр вэ?

  • Үрийн амьдралтын хувь хэдэн юм вэ?

  • Үрийн дагалдах бичиг баримт байгаа юу ?

  • Үрийн 1000 үрийн жин үзсэн үү?  (https://estandard.gov.mn/standard/v/5760)

  • Үрийн цэвэршилт хэдэн хувь вэ?

гэх мэт зүйлийг тодорхойлж байж үрээ худалдан авахыг зөвлөж байна.

 

Эх сурвалж: 

“Модлог ургамал судлал” Н.Гомбосүрэн Б.Цэнгэл 

Сэтгэгдэл (0)