2021-05-10 5006
2021-05-10 4193
2021-05-08 4128
2021-05-08 4085
2021-05-18 3805
2021-05-13 3614
Модыг дотор нь 3 органик хэсэгт хуваана.Үндэсний систем, гол иш, титэм.Бутлаг ургамлууд нь бараг тэгш хэмжээ бүхий хэд хэдэн жижиг иштэй байхад мод нь ганц голлосон иштэй байдгаараа ялгаатай. Иш бол үндэс навч хоёрыг холбож өгдөг чухал үржил эрхтэн бөгөөд тэр хоёрын хооронд шим тэжээлийн бодис дамжуулж өгдөг гол үүрэг гүйцэтгэдэг байна. Ишнээс мөчир салаалан гарч мөчрөөс навч үүсдэг.Мөчир гэж навч шилмүүс бүхий ишийг хэлнэ.
Мөчрийг богиноссон уртассан гэж ангилна.Богиноссон мөчир ихэвчлэн модлог, сөөглөг ургамлуудад тохи олдох ба навчны суганы нахианаас гардаг.Ийм учир маш богинохон зайдамтай байх ба жилд 2-3мм ургадаг. Уртассан мөчир гэдэг нь ишэн дээрхи зайдамууд хол зайтай байдаг.Ишнээс навч гарах товгорыг үе гэж нэрлэдэг.Зэргэлдээ үе хоорондох зайг зайдам гэнэ.Модлог ургамлын иш нь модлог өгдөг гол үүсвэр болдог.Ийм учраас үйлдвэрлэлийн чухал ач холбогдолтой.
Модны нахиа
Нахиа: Навчны үүсгэврийг агуулж буй арай ургаж амжаагүй байгаа залуу богино мөчрийг нахиа гэнэ.Нахианы бүтэцийг өсгөж үзэхэд навчны эх үүсгэвэрүүдээр хүрээлэгдсэн жижиг ишийг олж харна.Үүсгэвэр навчны суганд жижиг сөртөнгүүд үзэгдэх нь маш өчуухэн нахиа байгаа хэрэг билээ.Нахиаг байрлалаар нь оройн, дагавар, хажуугийн буюу суганы гэж хуваана. Хэрэв нахиа нь навчны суганд байвал өсвөрийн буюу хажуугийн нахиа гэдэг. Өсвөрийн нахианаас ирээдүйд үе хоорондын зай ойрхонтой богино мөчрүүд үүсэж ургадаг.Ийм богино мөчир үр жимс үүсэж ургадаг.
Суганы нахиа бүгдээрээ ургадаггүй ээ.Ялангуяа ишний дээд хэсэгт байгаа хэсэг нь хэд хэдэн жилээр өсч томрохгүй тайван байдаг.Ургахгүй удаан хугацаагаар тайван байгаа нахиаг ишмэл гэж нэрлэдэг.Хэрвээ оройн нахиаг тасдаж хаявал ишмэл нахианы ургац хурдасна.Дагавар нахиа бол навчны суганаас бусад ишний ямарч байрлалд ургаж болно.Оройн нахиа иш мөчрийн үзүүрт байгаа ургах товгороос гарна.Энэ нь анхдагч бүрдүүлэгч эдээс бүрдэх бөгөөд гадуураа хайрсан навчаар бүрхэгдсэн байна.Оройн нахианы гадна талын навчнууд хүрэн боровтор, доторхи навчнууд нь ногоовтор өнгөтэй байна.Гадна навч нь дотор навчаа нягт бүрхэж байдаг учир хатах хөлдөх явдлаас хамгаална.
Мод сөөглөг ургамлын оройн нахианаас урт зайдам бүхий сунасан мөчир үүснэ.Урт мөчир олон тооны навчтай байх учир оройн нахиаг хааяа вегататив буюу навчит нахиа гэнэ.Модлог ургамлын мөчрийн нахиаг ургагч, цэцэглэгч гэж ангилдаг ба энэ хоёр нь хоорондоо ялгаатай.Ургагч нахианаас хавар дулаарахад мөчир гарч, цэцэглэгч нахианаас цэцэг үүсдэг.Модлог ургамлын нахиа тодорхой хугацаанд (өвөл) ургахгүй тайван байгаад хэсэг тэрхүү хугацаа өнгөрөнгүүт ургаж эхлэнэ. Модлог болоод сөөглөг ургамалд зун үүсэж бүрэлдээд өвлийн турш ургахгүй тайван байдаг нахиаг өвөлжих нахиа гэнэ.
Нахиа хөөх: Энэ нь нахиа уртын дагуу сунаж , ирмэгийн завсраар нарийн цайвар зураастай болсон байна.Улиас долоолгоно, голт бор өрөл монос гэх мэт хоёр ба түүнээс дээш олон тооны хайрсаар бүрхэгдсэн нахиатай модонд гадна талын хайрсны нахианы хоорондуур цайвар зурвас үзэгдэж , нахиа цоохортож хэмжээний хувьд томросноор энэ үе эхэллээ гэж үзэж болно.Нахиа задрах: Нахианы хайрснууд гадагшаа дэрвийж бие биеэсээ хөндийрөх байдлаар тодорхойлогдоно.
Эх сурвалж :
“Модлог ургамал судлал” Н.Гомбосүрэн Б.Цэнгэл