Унаган байгалийг хамтдаа бүтээцгээе

Ойн зурвас байгуулах

Ойн зурвас байгуулах
2022-12-20

Ойн зурвас байгуулах


Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтэй холбоотойгоор хөдөө аж ахуй болон бусад салбарт ган гачиг, хуурай халуун салхи, хөрсний элэгдэл ба шороон шуурга, бусад байгалын давагдашгүй хүчин зүйлс ихээхэн хохирол учруулах байна. Ургамлын организм дахь ус чийгний баланс, хэвийн бус болох үед ургац эрс буурах, эсвэл бүрэн алдагдахад хүргэж байгаа агро уур амьсгалын тохиромжгүй нөхцлийн хослол сүүлийн он жилүүдэд өссөөр байна.

Ган болон хуура салхи нь хөдөө аж ахуйн бүх таримал ургамалд төдийгүй байгалийн болон таримал ойд ч ихээхэн хор хохирол учруулж байна.Иймд ойн хөрсний бүтэц, мод бут сөөг, таримал ой, бэлчээрийн ургалтын хувийг дээшлүүлэхийн тулд салхины хүчийг тодорхой хэмжээнд хаах зорилгоор  ойн, салхин зурвас байгуулах зайлшгүй шаардлага үүсэж байгаа юм.Ойн зурвасыг үр ашиг гүйцэтгэх үүрэг, зориулалтын дагуу ангилж болох юм.

  1. Цас барих ойн зурвас

  2. Авто замын дагуу ойн зурвас

  3. Судаг орчмын ойн зурвас

  4. Гуу жалга орчмын ойн зурвас

  5. Ферм, малын саравч бэлчээр орчмын ойн зурвас

  6. Элсний нүүдэл хамгаалах ойн зурвас 

Ойн зурвасыг тариалалтын талбайн зах, байнгын зам суваг, шуудууны дагуу байрлуулна.Шаардлагатай тохиолдолд ойн зурвасыг ээлжлэн тариалалтын талбайн дотор байгуулж болно.Үндсэн зурвас хоорондын зай нь 400-600м хүчтэй салхитай бүсэд зайг багасгана.Туслах зурвас хоорондын зай нь 1500м ихгүй байна.

Ойн зурвас нь мод бут сөөг, үр тариаг хүчтэй салхинаас хамгаалж салхины чигийг өөрчилж, хурдыг буруулснаар хөрсний элэгдлийг багасгахад дэм болдог.Салхины хүчийг бууруулснаар ойн зурваснь ууршилтыг бууруулах, хөрсний ус барих чадварыг дэмжих, шим тэжээлийн бодисын алдагдлыг бууруулах, цас тогтолыг жигд байлгах замаар шинж чанарыг нь сайжруулах  ач холбогдолтой.Ойн зурвасыг өргөн мөртэй тарималтай хослуулбал, биологийн олон янз байдлыг тэтгэн хөрсийг органик бодисоор тэтгэнэ.

Ойн зурвасын бүтэц нь салхины хурд, хүч чиглэл хуйлралтаас, нөгөө талаас модны өндөр, мод хоорондын зай өргөн, урт модны төрөл зүйл эзрэг үндсэн хүчин зүйлийн харилцан үйлчлэлээс хамраана.

Ойн зурвас байгуулах хөрс бэлтгэх: 

Аливаа хөрсөнд ойн зурвас байгуулах үед эзэнт уринш, эртний уриншийн системээр хөрсийн боловсруулна.Хөрсийг урьдчилан сайтар хагалж тэгшилсний дараа хээрийн бүсэд 30-35см, цөлийн бүсэд 50-60см дахин сайтар хагална.Давсархаг хөрсөнд бэлтгэх системээр угаах усалгаа хийнэ.Сул давстай хөрсөнд нэг удаагийн усалгааны норм 1500-2500м3, дунд зэргийн давстай хөрсөнд 2500-3500м3, давс ихтэй хөрсөнд 2-3 удаагийн 4-8 өдрийн амралттай усалгааны норм 6000м3/га байна.

 

 

Ойн зурваст тарих шилмүүст модны тарьцыг 3-4 жилд, навчит мод, сөөгний тарьцыг ердийн нөхцөлд 2-4 жилд үрээр тарьж ургуулсан байна.Мод сөөгний тарьцын өндөр, үндэсний хүзүүвчийн бүдүүний хэмжээгээр нь хүснэгтэд заасны 2 зэрэгт ангилах бөгөөд тариалангийн талбайд ойн зурвас байгуулах бол 1-р зэргийн суулгацыг тарихыг хичээх хэрэгтэй.Тарьц өсөлт сайтай, олон салаа үндэстэй, эгц шулуун иштэй, эрхтэн нь хөнөөлт шавьжинд нэгвэгдээгүй өвчлөлтийн ямар нэгэн шинж тэмдэггүй байна.

Мод сөөгний нэр

Тарьцын нас жилээр

1-р зэрэг

2-р зэрэг

Үндэсний хүзүүвч бүдүүн ( мм )

Тарьцын өндөр (см)

Үндэсний хүзүүвч бүдүүн ( мм )

Тарьцын өндөр (см)

Ойт хээр, хээрийн бүсэд

1

Нарс

3-4

3.5 <

26см <

2.6-3.4

12-15 cм

2

Шинэс

2-4

4 <

28см <

2.0-3.9

14-18 cм

3

Монос

3-6

4 <

50см <

3.0-3.9

20-39 cм

4

Шар хуайс

1-4

3.0<

41см <

2.5-2.9

12-30 cм

5

Хайлаас

2-3

2.0 <

50см <

1.5-1.9

20-39 cм

6

Агч

3-4

5 <

66см <

4.0-4.9

30-55 cм

7

Чацаргана

2-3

3.0 <

36см <

2.0-2.9

10-15 cм

Хээр, цөлөрхөг, хээрийн бүсэд

1

Ледебургын бургас

2-3

5.0 <

90см <

3.0-4.0

50-60 cм

2

Мөнгөлөг Улиас

2-3

5.0 <

100см <

2.5-4.9

60-80 cм

3

Шар хуайс

2-3

4.0<

70см <

2.5-3.0

40-50 cм

4

Өргөст харгана

2-3

3.0<

80см <

2.0-3.0

40-60 cм

5

Бариулт бүйлс

3-4

3.0<

60см <

2.0-3.0

20-30 cм

6

Чацаргана

2-3

3.0 <

36см <

2.0-2.9

10-15 cм

 

 

Хамгаалалтын ойн зурвасын чанарыг тодорхойлогч үндсэн шаардлага бол үндсэн ба дагалдах модны дундаж өндөр ба тоо, эгнээ хоорондын өргөн чухал юм.

Хамгаалалтын ойн зурвасс мод бут сөөгийг сонгохдоо ойн -ургамалжилтын нөхцөл, таримал ой байгуулах зорилго тэдгээрийн төрлөөс хамааруулан сонгоно.Үүнийг монгол орны нөхцөлд тохируулан боловсруулсан газар тариалангийн бус нутгуудад гүйцэтгэнэ.Ойн зурвас нь хөрс уур амьсгалын нөхцөлд илүү тохирсон, аж ахуй, мелорацын шаардлага хангасан моддоос бүрдсэн байх ёстой.Тэдгээр модон дундаж насандаа хамгийн өндөр байхаар, түргэн ургадаг, удаан амьдардаг давуу талтай байдаг.Хамгаалалтын зурвас нэг төрлийн модноос бүрдсэн эсвэл 2-3 төрлийн модноос холимог төрлийн  байж болно.

Зарим тохиолдолд ойн зурвасын хамгаалалтын үйлчлэлийг сайжруулах зорилгоор удаан ургадаг шлмүүс модыг голын эгнээнд харин захын эгнээнд илүү түргэн ургадаг модыг оруулж болно. Хуурай хээр, хагас цөлийн бүсэд захын эгнээний салхилдаг талаас ойн зурваст цас хуримтлуулахын тулд 1м хүртэл өндөртэй намхан ургадаг сөөг оруулж болно.

Хамгаалалтын ойн зурвасд тарих мод бут нь байгалийн аль бүс бүслүүрт хийх гэж байгаагаас шалтгаалаад эгнээ хоорондын зай нь дараах байдалтай байна.

  1. Бүх төрлийн бүс, ойт хээрийн бүс, хээрийн бүсийн хойд хэсэгт 2.5-3 м

  2. Хээрийн бүсийн өмнөд хэсгийн хар шороо, хар хүрэн, хүрэн хөрсөнд 3,0-4,5м

  3. Бүх бүсийн цөлийн бүсэнд 3м
            - Урсгал тохируула зурвас 9м-ээс багагүй 15м-ээс ихгүй бусад ойн зурваст 12,5м багагүй 21м-ээс ихгүй байна.

Ойн зурвасын тал бүрээс нь  захын өргөнийг дараах байдлаар тооцно.Үүнд

  1. Ойт хээрийн бүх төрлийн хөрс, хээрийн бүсийн бүх дэд бүсэд эгнээ хоорондын  өргөний талтай тэнцүү байна.

  2. Бүх дэд бүсийн хүрэн хөрс бүхийн хөрсөнд 3м хүртэл байна.

Нэг эгнээн дэх мод хоорондын зай 1.0-ээс багагүй, харин том хэмжээний суулгац материаллаар суулгац байгуулах үед 2,0м багагүй байна.

Хамгаалалтын ойн зурваст тарих модонд тавих шаардлага нь тухайн ойн -ургамалжилтын нөхцөл дасан зохицох чадвартай, биологийн бүтээмж хамгийн өндөр, удаан амьдардаг, тэсвэртэй байх ёстой.Ерөнхий титэм нийлэлт 0,8 байна.Ойн зурвасыг хийцээр нь 3 хуваана.Үүнд 1.нягт 2.Сийрэг 3.Сиймхий 

Ойн зурвас нягт хийцтэй байх үед үндсэн хамгаалалтын зурвас хоорондын зай 15H, сийрэг хийцтэй үед 35H, сиймхий хийцтэй үед 25H байна. ( H нь ойн зурвасын ой үүсгэгч үндсэн төрлийн модны дундас өндөр м) Нягт хийцтэй ойн зурвас навчтай байхдаа уртын дагууд хажуугийн гэрэл байдаггүй. Сиймхий хийцтэй ой зурвас нь малын хашаа, саравч, бэлчээр, авто ба төмөр замыг цас, элсний хунгар, жалганы угаагдлаас хамгаалахад тохиромжтой байдаг.Харин сийрэг ойн зурвас талбайд элс ба цасыг жигд хувиарладаг.Ийм зурвас хамгаалж байага газар нутгийн салхины хурдыг дунджаар 50-55% бууруулж байдаг.

Хамгаалалтын ойн зурваст мод суулгахад мод үржүүлгийн газрын үрийн хэсгээс ухаж авсан тарьц болон тайрдасыг ашиглана.Хайлаас, өрөл, интоор, гүйлс, далан хальс, жигд, чацаргана болон бусад мод, сөөгний 2-3 настай тарьцыг зурваст суулгаж болно.

Мөн хус, агч, нарс, шинэс, олон зүйлийн харганы 3-4 настай тарьцыг суулгана.Мод үржүүлгийн газраас суулгацыг ихэнхдээ намар ухаж авна.Хавар ухаж авч болох боловч модлог ургамлын  нахиа амархан задардаг, хугацаа бага,бусад ажилтай ихээхэн давхцдаг тул намрыг сонгодог.

Мод үржүүлгийн газраас ухаж авсан тарьц суулгацыг тухайн газарт хүргэхийн тулд үндэсийн хатаахгүй стандартын дагуу боож бэлдэх шаардлагатай.

 

Суулгац материаллыг өвөл хадгалалтад оруулахын тулд 30-40см гүнтэй тодорхой урттай, нэг тал нь зонхилох салхинд налуу шуудуунд хийж газрын гадаргуугаас дээш 10см ил гаргаж шороогоор булна.Дараа нь шороог нягтруул тарьыг 2-р эгнээнд өрж өмнөхийн адил хийнэ. Хадгалалтад оруулсан тарьыг хөлдөхөөс нь хамгаалж сүрэл, үртэс, хөвд зэрэг материаллаар хучих ба эргэн тойронд нь шуудуу ухаж усны урсгал, мэрэгчид идэхээс хамгаална. Хавар эрт хөрс хайлсан цаснаас дөнгөж хатангуут ойн зурвас мод суулгах ажлыг эхлүүлнэ.Суулгах хамгийн тохиромжтой хугацаа нь уриншийн борнойдолт ба буурцагт ургамлын эртний ээлжлэн тариалалт хооронд суулгахад тохиромжтой.Суулгах хугацааг оройтуулбал ялангуяа хуурай улиралтай жил тарьцын хорогдлыг нэмэгдүүлнэ.

Газар тариалангийн төв бүсэд хаврын суулгалтыг 4-р сарын дундуур, хээрийн ба хагас цөлийн бүсэд 3-р сарын сүүл 4-р сарын эхээр хийнэ.Намрын суулгалтыг навч бүрэн шарласан үеэс өөрөөр хэлбэл 10-р сарын хоёрдугаар хагасаас 11-р сарын эхэн хүртэл газарзүйн байршлаас хамаараад тарилтыг гүйцэтгэнэ.Тарьц суулгалтыг гараад( хүрз, колесов, царил) эсвэл суулгагч машинаар ба  анжисаар гүйцэтгэнэ.

Талбайн хамгааллалтын ойн зурвас байгуулахад дараах дутагдалтай талууд илэрдэг.Үүнд хөрсийг муу боловсруулах, модны сонголт буруу хийх, суулгах технологийг зөрчих, дараагийн арчигаа усалгааг дутуу хийх, орхих, зурвас дотор мал бэлчээх гэх мэт гарах тохиолдол бий.

Ойн зурваст арчилгаа явуулах ерөнхий шаардлага: Ойн зурвасын титэм бүрэн нийлсэний дараа хөрсөнд арчилгаа явуулна.Ойн зурвасын анхдагч арчилгаа бол хөрсний өнгөн үеийн сийрэг байдлыг хангах, хөл газрын ургамалтай тэмцэх явдал байдаг. Сийрүүлэлтийг дунд дотор эгнээнд 7-8см захын эгнээг 13-15см гүнд явуулахын тулд эгнээ хооронд жилд 5удаа, дараагийн дараагийн жилд 4 удаа гэх мэтээр тоог цөөлж хийнэ. Арчилгааны тоо, үргэлжлэл, хөрс уур амьсгалын нөхцөл, хөрсний  өвсөнд дарагдсан байдал, ойн бүрэлдэхүүн, эгнээ хоорондын шигүүрлээс хамаарна.Элсэн хөрсөнд эгнээ ба эгнээ хоорондын  арчилгааг 10-15 хоногийн засвартай хийнэ.Энэ нь хөрс салхинд үлээгдэх ба таримал салхинд ганхахыг хамгаалахын тулд хог ургамлын цухуйцыг ашиглан гэсэн үг юм.

Талбайн хамгаалалтын ойн зурваст ойн шаардлагатай бүтэц, бүрэлдэхүүнийг хэлбэржүүлэх, үндсэн төрлийн моддын өсөлтөд тохиромжтой нөхцлийг  бүрдүүлэх, ойн эрүүл ахуйн байдлыг сайжруулах,гэрэлжүүлэх, залуужуулах тэдгээрийг цасанд дарагдах, гэмтэхээс урьдчилан сэргийлэх  зорилгоор явуулна.Огтлолыг ойн амьдралын  титэм бүрэн нийлэх хүртэл, өсөлт эрчимтэй явагдах үе, үндсэн модны эрчимтэй өсөлтийн үе гэсэн амьдралын 3-р үед хийгдэнэ.

Эрүүл ахуйн огтлолыг арчилгааны огтлолтой нэгэн зэрэг явуулах бөгөөд энэ үеэр хатсан, хуурайшсан, салхинд унасан, цас, мөсөнд гэмтсэн, мод, сөөгний өвчин хортонд хүчтэй өртсөн модыг  огтолж зайлуулна.Хэрвээ ойн зурвасын модод их хэмжээгээр өвчин хортонд их хэмжээгээр өртсөн бол  химийн болон биологийн  аргуудыг хамтруулан хэрэглэж болно.Нөхөн сэргээх огтлолыг  хамгаалалтын ойн удаан амьдрах чадварыг нэмэгдүүлэх, үйлчлэх хугацааг уртасгах, амьдрах чадвартай ургал эрхтний үе удам авах зорилгоор навчит ойд явуулна.

Хөрсний давсжилт, гуурсан өвчлөлийн нөлөөгөөр титэмийн тал хувь нь алдагдсны улмаас хатсан мод ургал эрхтнээр нөхөн ургах боломжгүй байдаг.Энэ үед зурвасыг шинэ таримлаар нөхөн сэргээх хэрэгтэй болдог.

Хамгаалалтын ойн зурвасыг нөхөн сэргээх

Ойн зурваст 3-аас бага эгнээтэй бол ойн зурваст бүхлээр нь 1удаа 3-7 эгнээтэй бол 2удаа, зурвасын өргөнөөм хамрааруулж нийт ойд 3-5 удаа огтлол явуулна.Огтлосон хожуулын өндөр 5-7 см хэтрэхгүй ба сөөгийг харсний гадаргуутай тэнцүү огтлоно.Хуучирсан ойн хожуулыг сугалсан газарт шинээр мод суулгах хэрэгтэй.

Хамгаалалтын ойн зурвас байгуулах бүдүүвч боловсруулах

Ойн зурвас байгуулах бүдүүвч нарийвчлан боловсруулахад дараах үзүүлэлтүүдийг харгалзан үзнэ.

  1. Тодорхой зурваст мод сөөг, тарьцын сонголт хийх

  2. Мод сөөгийг солбин байршуулах арга техник судалж мэдэх

  3. Зурвас дахь эгнээний тоо, тэдгээрийн хоорондын зай

  4. Ойн зурвасын өргөн

  5. Тарилт суулгалтын алхам, ажиллах хүч, зардлаа тооцоолох

Талбай хамгаалалтын үндсэн зурвас хоорондын зай 600м-с хэтрэхгүй, туслах зурвас хоорондын зай 2000м байна.Үндсэн зурвасын өргөн нь 12м, туслах зурвасын өргөн нь 6м байна.Өөр зориулалтаар байгуулах ойн зурвасын өргөн ньл 3м байх ёстой.Машин трактор, агрегатын эргэлтэд зориулан дагуу ба хөндлөн зурвасын уулзварт 30м өргөнтэй тасалбар үлдээнэ.

Экологийн бусад хүчин зүйлд ойн зурвасын нөлөө 

Хамгаалалтын ойн зурвас нь экологийн  асар их ач холбогдолтой.Тэдгээр нь зөвхөн бичил уур амьсгалыг өөрчлөөд зогсохгүй газар нутгийн хөрс усны нөхцлийг сайжруулдаг.Хамгаалалтын ой дурын ургамалжилтын адил агаарын орчныг хүчилтөрөгч, фотосинтез-р баяжуулж агаарыг ионжуулж тоосноос цэвэрлэхээс гадна хот суурин ба  хээрийн сууринг байгалийн болон зориудын шуугиан, тэрчлэн нарны тусгалаас бүхий л амьд организмыг хамгаална.
 

Эрдэмтдийн тооцоолсноор фтосинтез нэгт модлог 1,5-1,8тн нүүрсхүчлийн хий зарцуулж 1,1-1,3т чөлөөт хүчилтөрөгч ялгаруулдаг.Энэ нь хамгаалалтын бүх ойг ургуулах шаардлагатайг харуулж байгаа бөгөөд зөвхөн сайжруулах өндөр шинж чанартайгаас гадна түүний өндөр бүтээмж эрүү ахуй -гоо зүйн шинэ чанараас хамаарна.Ойн хүчилтөрөгч өндөр бүтээмжит чанар ялангуяа ой багатай, аж ахуй үйлдвэрийн орчмын суурин газарт ихээхэн ач холбогдолтой юм.

Нэг га нас гүйцсэн гацууран ойн титмээр 30т тоос, нарсан ойн титмээр 37тн , царсан ойн титмээр 54 тн тоос жилд шүүгдэнэ.Бүх төрлийн хамгаалалтын ой тоос барихад өндөр ач холбогдолтой.

Агаарт хөнгөн ион байх явдал нь өгөөрыг цэвэрлэж шинэ байлгадаг.Хөнгөн ионы тоо хэмжээг нарс, царс, агч, болон бусад төрлийн  ой нэмэгдүүлдэг.навчит модны титэм түүн дээр унаж байгаа дууны энергийн 26%-ийш шингээж, 74%-ийг ойлгоно.

Ойн зурвасын элэгдэл эсэргүүцэх үүрэг

Ойн зурвас нь хөрс,салхи болон усны элэгдлийг эсэргүүцэх асар ач холбогдолтой.Ойн зурвас салхины хурдыг эрс буургуулж, хөрс үлээгдэх, үр болон бэхжээгүй цухуйц, сөөгийг хамгаална.Ойн зурвасын энэхүү элэгдэл эсэргүүцэх ач холбогдол нь хурд багатай салхины үе хүчтэй илрэх ба учир нь хурд ихтэй үед ойн зурвас хөрс гэмтээх салхиын уналлтын чадварыг бууруулах явдлыг хангаж чаддагүй.

Үүнээс үзэхэд талбайг ойжуулж чийгийг нэмэгдүүлсэний үр дүнд хөрст шүлтлэг байдал үүсдэг.Энэ чийглэх газарт сөрөг, хуургай газарт сайн нөлөөтэй. хөрсний гүнийн ус татах, ургамын үндэс хөрсийг барьж тогтоох маш давуу талтай.Ойн зурвасын нөлөөгөөр ялзмаг хуримтлагдах, физик, химийн ба хөрсний усны  шинж чанар, хөрс үүсгэвэрийн үйл явц бүхэлдээ сайжирдаг.

  • Нийтэлсэн : 2023,01,01
  • Блог
  • Сэтгэгдэл: 0

Сэтгэгдэл (0)