2021-05-10 5006
2021-05-10 4193
2021-05-08 4128
2021-05-08 4085
2021-05-18 3805
2021-05-13 3614
Хөрсний органик бодис
Хөрсний эзлэхүүний 6-10% орчим хувь нь органик бодис, үржил шим гэдэг зүйл л яригдах юм. Хөрсний органик бодисын 85-90% нь ялзмагт бодис ( фульво хүчил, гумины хүчил, гумин) юм. Эдгээр хүчлүүд болон органик бодисын задралын бүтээгдэхүүнүүд нь фосфор, кальци, калий , магний зэрэг эрдэсүүдийн нэгдэлүүдийг уусгах үйлчилгээ үзүүлж ургамалд шингэх хэрэгтэй хэлбэрт шилжүүлдэг.
Хөрсний үржил шим гэдэг нь: Ургамал ургах хамгийн таатай орчинг хэр бүрдүүлж байгааг хэлж болох юм.
Энэхүү таатай орчин гэдэг нь:
Химийн элементүүд, ялзмагын агууламж сайтай байх
Хөрсний бүрэлдэхүүн нь шавар юм уу элсэрхэг юм уу гэдгээс шалтгаалдаа ус чийгийг тогтоон барих чадвар, хөрсний сүвшрэл, агаар орох чадвар нь хэр байх гэдгээс хамаарч гол гол процесс явагадана.
Хөрсний хүчиллэг чанар буюу Ph -нь саармаг байх тусмаа үржил шим өндөр байна.
Газарзүйн хүчин зүйл - уулын өвөр, налуу, хотгор гүдгэр аль хэсэгт байгаагаас шалтгаалаад хур тунадас, ус чийгийг хувиарлах, хуримтлуулах байдал чухал үүрэгтэй.
Хөрсний үржил шимийг байгалийн ,хиймэл, боломжит, бодит, эдийн засгийн үржил шим гэж 5 ангилна.
Хөрсний үржил шим муудах шалтгаан
Хөрсийг хэт гүн хагалах
Хөрсийг хэт хүнд техникээр хагалах нягтаршуулах
Хөрсний бүтэц, химийн найрлаганд нөлөөлөх бордоо хэрэглэх
Үр дагавар тооцоололгүй таримал ургамал тариалах
Хөрсний чийг алдах, элэгдэлд орох
Үржил шим сайжруулах арга
Органик газар тариаланг тариалах, органик гаралтай биомасс -р бордох, био бордоог түлхүү ашиглах
Хөрсний эрүүл байдлыг хянах, хэрэгтэй шавьж ургамлыг хийж өгөх
Хөрсний гадаргууг ил гаргахгүй байх, ургамлын бүрхэвчээр хучих
Газар тариалан эрхлэж буй газар аль болох мод тарих, хамгаалалтын зурвас байгуулах
Хөрсийг мал амьтан болон, машин техникийн нөлөөгөөр нягтруулахгүй байх, малыг удаан нэг цэгт бэлчээхгүй байх
Хөрсний эрүүл байдлыг сайжруулахын тулд тариалалтын төлөвлөлтийг сайжруулах Жишээ нь: мод тарих газраа хүнсний ногоо битгий тариа Төмс лууванг навчыг даагад элдэв шавьж, мөөгөнцөр дагаж ургадаг юм шүү иймд талбайгаа маш зохион байгуулж чадвал хөрсний үржил шимээ хадгалах боломжтой.