Унаган байгалийг хамтдаа бүтээцгээе

ЗУСЛАНГИЙН ХАШААГ ТОХИЖУУЛАХ

ЗУСЛАНГИЙН ХАШААГ ТОХИЖУУЛАХ
2022-04-22

ЗУСЛАНГИЙН ХАШААГ ТОХИЖУУЛАХ

Маш олон хүмүүс олон хатуу тохижилтоо дуусаагүй байж л мод зүлэг тарих гэсэн юм манайд их ханддаг. Та бүхэн дараах зөвлөгөөг хүргэж байна.

Хашааг цэцэрлэгжүүлэх ажлыг нэгэнт өмчлөгдсөн суурьшил нь тодорхой болсон хашаанаас эхэлж хийх ёстой. 0,07га талбайн 50% нь барилга байгууламж, граш байлаа гэхэд үлдсэн газар нь явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай, трасс, бохирын цооног, мод тарьж, зүлэгжүүлэх талбай болдог.

Та өөрийн талбайн төлөвлөгөө зураглалаа гар метрээр хэмжээд цаасан дээр зураад анхан шатны байдлаар төлөвлөх боломжтой юм. Дарааллын хувьд эхлээд байшин грашаа бариад , явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбайгаа хийсний ​дараа та ногоон байгууламжаа хийлгээрэй.

Та машинаа хашааны хаалгаар ороод граж руу явах хэсгийг эко хавтан суурилуулж нүх хэсгийн намхан зүлэг тарих сонголт бас байж болох юм шүү
Төмөр хашаатай бол салхин зурвас байгуулах зорилгоор улиас бургас мөн хайлаас, шар хуайс, голт бороор амьд ургамлан хашлага хийж салхи шуурга хааж, өөрийн гадаад орчноо бусдаас ангид, тав тухтай болгох боломжтой. Цаашлаад амьд гацуур чимэглэж шинэ жилээ тэмдэглэх зорилгоор гацуур модыг байшингийн ойролцоо тарьж болох юм.

Та бүхэн хаус, хотхоны гадна тохижилтонд ашиглахыг зорьж буй шийдлээ байгаль орчинд хэр нөлөө үзүүлэх талаар нэг бодож үзээрэй. Бүгдээрээ уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг аль болох бууруулахын тулд чадах бүхнээ хийх ёстой бөгөөд зөөлөн ландшафт буюу цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж нь бидний илүү байгальд ээлтэй болгоход чиглэгдсэн шийдлийн нэг юм.

Одоогийн байдлаар гадна тохижилтын дизайны чиг хандлага бол өнгөлгөөний материалын хэрэглээг аль болох хязгаарлаж, зөвхөн шаардлагатай талбайн хэсэгт л хатуу хучилтыг ашиглах шийдлийг дэлхий дахинд илүүд үзэж байна.

 

  • Нийтэлсэн : 2022,04,22
  • Блог
  • Сэтгэгдэл: 0

Сэтгэгдэл (0)