2021-05-10 5956
2021-05-18 5479
2021-05-08 5335
2021-05-08 5255
2021-05-10 4881
2021-05-13 4231
Мод үржүүлгийн талбайг ихэнхидээ хотоос гадна байгуулсан байдаг. Тарих модыг ихэвчлэн алсаас зөөдөг учир түүний иш, мөчрийг гэмтээж үндсийг нь хатаалгүй богино хугацаанд хатаахгүй авч ирэх хэрэгтэй. Мод ачихдаа машины тэвшин дээр хөндлөвч хийж түүнийгээ эсгий юмуу даавуугаар зөөлөвчлөнө. Авто машинаар суулгацыг тээвэрлэхдээ 3,5-5 тоннын даацтай нэг машинд 1 дүгээр зэргийн модыг 1-2 ширхэг, 2-р зэргийн модыг 10-15 ширхэг, 3-р зэргийн модыг 20 ширхэгээс дээшгүйгээр тус тус тээвэрлэнэ.
Ачихдаа машины тэвшний ёроолд 40-50 см зузаан үртэс эсвэл 15-20см зузаан хар шороо, малын бууц дэвсэж өгөх хэрэгтэй.