2021-05-10 5006
2021-05-10 4191
2021-05-08 4125
2021-05-08 4085
2021-05-18 3801
2021-05-13 3611
Мод бут сөөг өвслөг ургамлын өсөлт хөгжилтөнд ус чийг маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Хотын хур тундасны хэмжээнээс харахад сүүлийн жилүүдэд мод ургамал нь хур тунадас, чийг дутмаг нөхцөлд ургаж байна.
Бага хэмжээний хур тунадас нь мод бутанд бүрэн ашиглагдахгүй ууршиж алга болдог тул нэмэлт усалгаа зайлшгүй хэрэгтэй. Зуны улиралд мод бут сөөг ургамлыг оройн 22 цагаас өглөөний 7 цагийн хооронд услах нь илүү хөрс рүү шингэдэг. Мод ургамлыг тарьж ургуулсан эхний жилд арчилгаа усалгаа илүү тогтмол анхаарах хэрэгтэй.Мод бутыг тогтмол хугацаанд тасралтгүй услах хэрэгтэй.
Ургамлан хашлаганд тарьсөн сөөгний уртааш 1метр тутамд 15-20 литр ус ногдохоор тооцож услана. Зүлэгт талбайг 7 хоногт 4-5 удаа бороожуулах маягаар өвслөг ургамлын үндэсний систем тархсан гүнд чийглэг байхаар услана.
Хур бороо орсны дараа , 8-р сарын цаг агаар сэрүүхэн өдрүүдэд усалгааг цөөрүүлж болно.
Зуны усалгаа
Зуны улиралд хур борооны байдлаас хамаарч усалгааг тохируулах хэрэгтэй. Хур бороогүй гандуу үед хөрсийг өлөн чийгтэй байхаар бодож 7 хоногт 5-6 удаа огцом халуун өдөр бол орой 21 цагаас хойш, өглөө 7 цагаас өмнө 2 удаа усалгааг хийх хэрэгтэй шүү.
Мод ургамлын үндсийг зөвхөн услаад зогсох биш иш мөчир навчийг шүршиж услах нь иш навчин дээр байгаа элдэв бохирдол угаагдаж, цэвэршин ургамлын бодисын солилцоо идэвхиждэг.
✅ ХАВРЫН ЦЭНЭГ УСАЛГАА:
Мод зүлэг тарьж ногоон орчин бүрдүүлсэн бол хаврын цэнэ усалгаанд зориулаад эхлээд усны эх үүсгэвэр,нөөцийн сав, шланк, хошуу, зарим тохиолдолд усны даралт гаргах жижиг мотор хэрэг болноо.Хөрсний цас хайлж ус чийг дутагдалтай гандуу үе эхлэх 3-р сарын дунд үеэс модны тогоонд мөс тавьж, 4-р сарын эхний, дунд үеэс цэцэрлэгжүүлсэн талбайн шар өвсийг хадаж, модны тогоог сийрүүлж хаврын цэнэг усалгаа хийхэд бэлтгэх шаардлагатай.
Мод бут сөөгний тогоонд 40-80л ус орохоор төлөвлөж бороожуулах ,зөөврийн ус хийх зэргээр усалж хөрсийг тогтмол чийгтэй байлгаарай.
Газар гүнийн хэсэг гэсэж хөрсөн дээр цочир хүйтрэх хугацаа өнгөрмөгц ногоон байгууламжийг явган хүний замын дээгүүр гарахааргүй халиаж услах, услалтын системийг ажиллуулж даралтаар шүрших юм уу. шланкаар халиаж услах аргыг хэрэглээрэй.
✅ ЗҮЛЭГНИЙ УСАЛГАА, АРЧИЛГАА
Зүлэгний үр тарьсны дараа соёолох хүртэл 2 хоногт 1-с доошгүй удаа соёолсноос хойш 3-7 хоногт 2-4 удаа бороожуулах маягаар зөөлөн услана. Бороо их орж байгаа үед цаг агаарын байдлаас шалтгаалан усалгааг багасгаж өгнө. Зүлгийг бага хэмжээгээр олон удаа услах нь хөрсөн чийг болж чадахгүй ба хий дэмий ажил үрсэн хэрэг болно. Иймд усалгааг 20-25 см гүнд нэвчтэл 50-60 ба түүнээс дээш хэмжээгээр хийж өгвөл чийг маш сайн өгч чадна. Хавар цас хайлахтай зэрэгцүүлэн 1м2 талбайд 15-20 л усаар зөөлөн бороожуулах маягаар хийж өгвөл илүү үр дүнтэй. Манай орны нөхцөлд хавар хүйтэн сэрүүн салхи ихтэй учир хөрсөнд чийг төдийлөн хуримтлагдах нь бага. Иймд усалгааг маш сайн хийж өгөх шаардлагатай. Усалгааг хийхдээ халтуурдаж яав ч болохгүй.